Үнэ

Ил тод, энгийн үнэ

Урьдчилан харах, туршихад мөнгө асуухгүй. Төлбөрийг WIRE.mn гарцаар банкны апп, QR, цахим хэтэвчээр хийнэ.

Хэрэгслүүд

Үнэгүй хэрэгслүүд

0₮
  • НӨАТ тулгагч (eBarimt ↔ дотоод бүртгэл)
  • Нэхэмжлэх үүсгэгч (PDF, хэвлэх)
  • Санхүүгийн шинжилгээ (e-balance)
  • Цалин бодогч, Бизнес төлөвлөлт (beta хугацаанд)
  • НДШ / ХХОАТ хөрвүүлэгчийн урьдчилан харах, ТТД тулгах
  • Боловсруулалт хөтөч дотор — өгөгдөл серверт явахгүй
Хэрэгслүүд нээх
Нэг удаагийн

НДШ → ХХОАТ маягт

5,000₮ / 1 тайлан татах
  • etax-д шууд оруулахад бэлэн Excel (Маягт · Хяналт · Хассан · Задаргаа)
  • Улирлын болон жилийн эцсийн тайлан
  • Төлснөөс хойш 24 цагийн дотор дахин татах үнэгүй
  • Ажилтны тоо, сарын тооноос үл хамаарна
  • Гадаад иргэн ажилтантай тайлан дэмжинэ
Хөрвүүлэгч нээх
Санхүүгийн програм

Ерөнхий журнал

14 хоног үнэгүй
  • Ерөнхий журнал, дансны төлөвлөгөө, харилцагч
  • Банкны хуулга, eBarimt, НДШ импорт
  • СТ-1–СТ-4, ТТ-02, тодруулга, хаалт
  • Олон компани, cloud нөөцлөлт
  • Туршилтын дараах сарын төлбөрийг бүртгүүлсэн хэрэглэгчдэд эхэлж зарлана
Үнэгүй турших

Бүх үнэ НӨАТ орсон дүн. Нягтлангийн үйлчилгээ, сургалт, захиалгат ажлын үнийг хүсэлт илгээхэд санал болгоно.

Төлбөрөө яаж хийх вэ?

Татах товч дарахад WIRE.mn-ийн төлбөрийн цонх нээгдэнэ. Банкны апп (QPay QR), цахим хэтэвчээр төлнө. Төлбөр баталгаажмагц файл автоматаар татагдана — ихэвчлэн 5–10 секунд.

Дахин татахад мөнгө авах уу?

Төлснөөс хойш 24 цагийн дотор тухайн хэрэгслээс хэдэн ч удаа татаж болно — ТТД нөхөөд дахин гаргах г.м. 24 цагийн дараа шинэ тайлан = шинэ төлбөр.

Буцаалт хийдэг үү?

Техникийн шалтгаанаар файл татагдаагүй, эсвэл тайлан буруу гарсан бол 3 ажлын өдрийн дотор бүрэн буцаана. Дэлгэрэнгүйг буцаалтын нөхцөл-өөс үзнэ үү.

Баримт (eBarimt) гарах уу?

Гарна. Төлбөрийн дугаар (pay_done хуудсанд харагдана) болон байгууллагын ТТД-ээ hello@businessbi.mn руу илгээхэд нэг ажлын өдрийн дотор eBarimt баримт илгээнэ. Автоматаар гаргах боломж удахгүй нэмэгдэнэ.

Өгөгдөл маань хаана хадгалагдах вэ?

Хэрэгслүүд файлыг таны хөтөч дотор боловсруулна — PDF, Excel серверт илгээгдэхгүй. Серверт зөвхөн нэвтрэлт, төлбөрийн бүртгэл (хэрэгсэл, тайлант үе, дүн) хадгалагдана. Нууцлалын бодлого.